Балет нь утга санаа үйл явдлыг хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлж, урлагийн бусад төрөлтэй хослуулан бүтээдэг тайзны нийлмэл урлаг юм. Ballet гэдэг франц үгийн латин гарал нь ballo буюу би бүжиглэж байна гэсэн утгатай аж. Үйлдэл хөдөлгөөнийг хөг аянд тулгуурлан уран сайхны дүрээр илэрхийлэхийг бүжиг гэдэг. Харин сонгодог бүжиг нь дэлхийн ард түмний бүжгийн хамгийн шилдэг элементийг шингээснээрээ бусдаасаа ялгардаг.
Балетийн түүх XV зуунаас эхтэй бөгөөд XVII зуунд Францын Наран хаан хэмээн алдаршсан XIV Людовик хааны үед бие даасан урлагийн төрөл болжээ. Нэгдсэн сэдэв, үйл...